Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас эмэгтэй алба хаагчдын ёс зүйн хурлыг зохион байгууллаа. Хурлаар алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, харилцаа хандлагыг сайжруулах, байгууллагын дотоод соёлыг төлөвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох журам, зохицуулалтыг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах талаар санал, санаачилга солилцлоо.
Түүнчлэн эмэгтэй алба хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан ажлын орчин бүрдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж хэвшүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна.