Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь хүмүүжигчдэд хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөрийн дадал олгох, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар суурь мэдлэг олгох зорилготой явагдсан байна.
Сургалтыг “Эм эс девелопмент консалтинг” ХХК-ийн дэргэдэх мэргэжлийн сургалтын төвийн багш Б.Мөнгөншагай удирдан явууллаа. Сургалтад хоёр хүмүүжигч, Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн 17 этгээд болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн 13 иргэн хамрагдсан байна.