Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоо, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан “Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын 2026 оны Монгол Улсын аварга шалгаруулах барилдаан” аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус барилдаан нь 63 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй бөгөөд 90 байгууллагын 400 гаруй тамирчин хүч сорив.
Барилдааны 16 насанд Архангай аймгийн БТСГ-ын сумын заан Б.Цэрэнбат, 17 насанд Дархан БТСГ-ын аймгийн заан Р.Омар, 18 насанд Архангай БТСГ-ын сумын начин Э.Саруул-Эрдэнэ нар тус тус тэргүүллээ. Залуучуудын ангилалд «Эв Монгол» клубийн аймгийн заан Д.Нарантулга түрүүлснээр өсвөр болон залуучуудын бүх ангилалд дөрвөн жил дараалан түрүүлсэн түүхэн амжилт үзүүлсэн байна.
Багийн дүнгээр залуучуудын ангилалд «Эв Монгол» клуб тэргүүлж, хоёрдугаар байрт «Алдар» спорт хороо, гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн БТСГ шалгарав. Харин өсвөрийн ангиллын багийн дүнгээр Архангай аймгийн БТСГ тэргүүлж, араас нь «Алдар» спорт хороо, Дарханы БТСГ удааллаа.