Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон холбогдох үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд Шүүх шинжилгээний байгууллагын 2026 оны сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг хийлээ. Энэхүү арга хэмжээ нь алба хаагчдын ёс зүйн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамт олны дунд зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс болон холбогдох албан тушаалтнууд, Шүүх шинжилгээний байгууллагын удирдлага, Ёс зүйн дэд хорооны гишүүд, алба хаагчид оролцов. Энэ удаагийн уулзалтыг өмнөх онуудаас шинэлэг хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог болсныг байгууллагын удирдлага тэмдэглэлээ.
Арга хэмжээний үеэр Ёс зүйн хорооноос ёс зүйн гомдол мэдээллийг шийдвэрлэх журам, эрсдэлийн үнэлгээний аргачлал болон байгууллагын ёс зүй, сахилгын үнэлгээний шалгуур үзүүлэлтийн талаар сургалт явуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.