Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн авто замын 45 дахь километрт буюу Ханхонгор сумын "Шар тээг"-ийн нутагт 200 автомашины зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад орууллаа. Тус зогсоол нь 50 том оврын болон 150 суудлын автомашиныг нэгэн зэрэг байрлуулах хүчин чадалтай хийгдсэн байна.
Ингэснээр Даланзадгад, Цогтцэций сумдаас Улаанбаатар хотыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар замдаа түр саатан амрах, шаардлагатай үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна. Бүтээн байгуулалтын ажлыг "Хас мета зам" ХХК гүйцэтгэн, гэрээт хугацаандаа хүлээлгэн өгчээ.
Цаашид тус байршилд "Төслийн нэгдсэн удирдлагын газар" ОНТҮГ-аас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөл бүрийн үйлчилгээ нэвтрүүлж, зам дагуух үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.