Цөмийн технологийн тусламжтайгаар үйлдвэрийн бохир усыг электрон цацрагийн аргаар химийн бодис ашиглахгүйгээр цэвэрлэх шийдлийг зарим улсад хэрэгжүүлж байна. Тухайлбал, Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) дэмжлэгээр Бразил улсад электрон цацрагийн хурдасгуур бүхий зөөврийн байгууламжийг ашиглаж эхэлжээ.
Мөн шавжийг цацрагаар үргүйжүүлэх (SIT) байгаль орчинд ээлтэй аргыг хөдөө аж ахуйд нэвтрүүлснээр химийн хорт бодисын хэрэглээг бууруулж, жимсний ялаа зэрэг хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлаж байна. Энэхүү арга нь газар тариалангийн ургацыг хамгаалж, хүнсний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болдог.
Түүнчлэн далай тэнгисийн эргийн экосистемийн хөх нүүрстөрөгчийн хуримтлалыг үнэлэх болон уулархаг бүс нутгийн мөсөн голын хайлалт, усны нөөцийг хянахад изотопын гидрологи зэрэг цөмийн судалгааны аргуудыг ашиглаж байна.