Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр тохиож байна
Жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг Дэлхийн цоохор ирвэсийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улс энэхүү өдрийг 2014 оноос эхлэн тэмдэглэж байна.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээЖил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг Дэлхийн цоохор ирвэсийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улс энэхүү өдрийг 2014 оноос эхлэн тэмдэглэж байна.

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг таниулах, хамгаалах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг Дэлхийн цоохор ирвэсийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү амьтан нь Монгол, БНХАУ, ОХУ зэрэг 12 оронд тархан амьдардаг бөгөөд дэлхий даяар нийт 4000 гаруй тоо толгой үлдээд байна.
Товчхон
Монгол Улсад 2020 оны судалгаагаар 1000 гаруй цоохор ирвэс бүртгэгдсэн нь дэлхийд хоёрдугаарт орох үзүүлэлт юм. Ирвэс Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Саяны нурууны ойролцоогоор 328 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагт тархсан бөгөөд дэлхийн нийт тоо толгойн 20 гаруй хувийг бүрдүүлдэг.
Өндөр уулын экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалагч цоохор ирвэсийг Монгол Улсын «Улаан ном»-д бүртгэж, агнахыг хуулиар хатуу хориглосон байдаг. Энэ өдрийн хүрээнд орон нутагт танин мэдэхүй, хамгааллын чиглэлээр Баянхонгор аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа Галуут суманд ажиллажээ.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Баянхонгор аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
Нэмэлт материал нь бие даасан баталгаажуулалт гэсэн үг биш.
Шинэ




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web