Иргэдийн зорчих хэрэгцээ, санал хүсэлтийг харгалзан Х:5 Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, оройн цагаар үйлчлэх тээврийн хэрэгслийн тоо болон сүүлийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос долоон тээврийн хэрэгсэл хөдөлдөг байсан бол энэ тоог 10 болгон нэмэгдүүлсэн байна.
Мөн тус чиглэлийн сүүлийн автобус өмнө нь 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг өөрчилжээ. Шинэ зохицуулалтаар сүүлийн автобус 22:00 цагт хөдөлж, Налайхад 23:00 цагт очихоор болсон байна.