Монгол Улсын Засгийн газрын 2026 оны аравдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд тус газрын даргыг томилох хүртэл холбогдох хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгч томилохыг салбарын сайдад даалгасан юм. Үүний дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын аравдугаар сарын 28-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Т.Энхбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Т.Энхбаяр нь 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн ба Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр, 2025-2026 онд Япон Улсын Үндэсний бодлого судлалын их сургуульд төрийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан боловсролтой.
Тэрээр төрийн захиргааны албанд нийт 14 жил, удирдах түвшинд есөн жил ажилласан бөгөөд 2016-2025 онд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай юм.