Хүүхэлдэйн театрт “Аз жаргалтай ханхүү” жүжиг тоглогдоно
“Монгол бахархал-Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Улсын Хүүхэлдэйн театр “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжгийг үзэгчдэд толилуулахаар болжээ. Тус уран бүтээлийг харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгчид, хүүхэд багачууд хүлээн авч үзэх боломжтой юм.




