Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй иргэнийг баривчлах шийтгэл оноолоо
Шүүхийн шийдвэрээр сар бүр төлөх үүрэгтэй хүүхдийн тэтгэлгийг 14 жил гаруй төлөөгүй иргэнд 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээШүүхийн шийдвэрээр сар бүр төлөх үүрэгтэй хүүхдийн тэтгэлгийг 14 жил гаруй төлөөгүй иргэнд 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны шийдвэрээр тэтгэлэг төлөгч Р.Ч-гээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан С.Э-д олгохоор шийдвэрлэсэн байжээ. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч Р.Ч нь уг төлбөрийг 14 жил 1 сарын турш төлөөгүй болох нь тогтоогдсон байна.
Товчхон
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу ажиллагаа явуулж, холбогдох материалыг прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэврээр Р.Ч-д 10 хоногийн хугацаагаар баривчлах, 15 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулжээ.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газар
Үргэлжлүүлэн унших
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web