Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрээр иргэн Д.Э-гээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж, О.О-д олгохоор шийдвэрлэсэн байжээ. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Э нь хүүхдийн тэтгэлгийг дөрвөн жил, нэг сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасан нь тогтоогдсон байна.
Үүний дагуу Банкны төлбөр барагдуулах газраас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлжээ.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шийтгэврээр тэтгэлэг төлөгч Д.Э-г 10 хоногийн хугацаагаар баривчилж, 15 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан байна.