Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрээр тэтгэлэг төлөгч Б.А-гаас нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан Б.Л-д олгохоор тогтоосон байжээ. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч нь уг үүргээ 1 жил 7 сарын хугацаанд биелүүлэхээс зайлсхийсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас төлбөр төлөгчийн гаргасан зөрчилд хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харьяа прокурорын хяналтаар дамжуулан шүүхэд шилжүүлжээ.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.А-г 14 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан байна.