Хууль сахиулах салбарын удирдлагын асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хурал цахим болон танхим хосолсон хэлбэрээр эхэллээ. Тус хуралд 9 орны 30 гаруй эрдэмтэн, судлаач хууль сахиулах салбарын удирдлага, аюулгүй байдлын асуудлаар илтгэл хэлэлцүүлж байна.





