Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль, Хоршооны тухай хууль болон салбарын яам, агентлагийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газраас томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна. Ажлын хэсэг нь Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах аяныг зохион байгуулах чиглэлээр ажиллаж буй юм.
Үүний хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Алтай, Буянт, Булган, Дэлүүн, Толбо сумдад ажиллаж, Хоршоог хөгжүүлэх сангийн 2018–2025 оны журмын хэрэгжилтэд улсын үзлэг хийлээ. Үзлэгийн явцад үр дүнг танилцуулж, орон нутгийн удирдлага, холбогдох албаныханд зөвлөгөө, зөвлөмж болон үүрэг чиглэл өгчээ.