Хан-Уул дүүргийн “Боловсролын салбарын спортын тэмцээн – 2026” 11 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 43 сургуулийн 1000 гаруй тамирчин багш, ажилтан оролцож, 138 багц медалийн төлөө өрсөлджээ. Энэхүү арга хэмжээ нь багш, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Тэмцээн волейбол, сагсан бөмбөг, дартс, корнхолл, шатар, ширээний теннис гэсэн зургаан төрлөөр явагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.
Багийн нэгдсэн дүнгээр Орчлон олон улсын дунд сургууль нэгдүгээр байр эзэлсэн бол 63 дугаар сургууль хоёрдугаар байр, 52 дугаар сургууль гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. Мөн Орхон-Хасү олон улсын дунд сургууль дөрөвдүгээр байр, Сингапур олон улсын дунд сургууль тавдугаар байрыг эзэллээ.