Ханх боомтоор нэвтэрч буй иргэд, аж ахуйн нэгжээс судалгаа авч байна
Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хорооноос цахимаар өөрөө мэдүүлэх үйлчилгээний талаар судалгаа авч эхэлжээ. Энэ нь ачаа барааг урьдчилан цахимаар мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг тодруулах зорилготой юм.





