Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдааныг зохион байгуулахаар зарлажээ. Барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Бат-Өлзий, Э.Оюунболд, Э.Батмагнай, Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчтэнүүд бүртгүүлсэн байна.
Мөн түүхэн ойг угтан өсвөр үеийнхэнд үндэсний өв соёл, уламжлалыг өвлүүлэн таниулах арга хэмжээнүүдийг орон нутагт зохион байгуулж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын ерөнхий боловсролын сургуулиас 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд «Дөрвөн бэрх» танин мэдэхүйн тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.