Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Уянга суманд эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний байруудыг шалгаруулж буй бөгөөд 1, 2 дугаар байрт шалгарсан эрэгтэй, тэргүүн байр эзэлсэн эмэгтэй тамирчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Шалгарсан оролцогчдод өргөмжлөл, батламж, мөнгөн шагнал олгохоор тусгажээ.
Мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд тус тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 6 тамирчин оролцож байгаа бөгөөд эрэгтэй төрөл швейцар системээр 7 өрөг тоглож, эмэгтэй төрөл тойргийн журмаар өрсөлдөж байна.