Удирдлагын академийн “Онцгой байдлын менежментийн стратеги” магистрын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, холбогдох шинжээчдийн баг ажиллаж эхэллээ. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн нээлтэд Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, БШУҮМА-ны шинжээчид, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл оролцсон байна.
Энэхүү магадлан итгэмжлэлийн хүрээнд сургалтын чанар, агуулга, сурах орчин, багшлах бүрэлдэхүүн болон төгсөгчдийн ур чадвар холбогдох шаардлага, нийгмийн хэрэгцээнд хэрхэн нийцэж байгааг үнэлнэ. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь боловсролын байгууллагын тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.