Увс аймгийн Биеийн тамир, спортын газарт 2026 оны хэрэглэлгүй буюу classic пауэрлифтингийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнийг 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус газрын байранд зохион байгуулахаар зарлажээ.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй тамирчдын дунд насанд хүрэгчид болон өсвөр үеийн ангиллаар өрнөх юм. Эрэгтэй насанд хүрэгчдийн ангилал -66 кг, -74 кг, -83 кг, -93 кг, +93 кг жинд явагдах бол өсвөрийн эрэгтэйчүүд -66 кг ба +66 кг жинд өрсөлдөнө.
Харин эмэгтэй насанд хүрэгчдийн хувьд -63 кг, өсвөрийн ангилалд -57 кг болон +57 кг жинд аваргуудаа шалгаруулахаар журамласан байна.