Төв аймаг “Алтан намар-2026” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээгээ зохион байгуулж, ургацын баяраа тэмдэглэлээ. Тус аймаг 2026 онд 140.042 га талбайд тариалалт хийж, нийт 490.783 тонн ургац хураан авснаар нийт ургац, үр тариа, төмс болон таримал тэжээлийн үйлдвэрлэлээрээ улсад тэргүүлсэн амжилт үзүүлсэн байна.
Улсын хэмжээнд хураан авсан нийт ургацын тодорхой хувийг Төв аймаг дангаараа бүрдүүлжээ. Тухайлбал, төмсний 56 хувь, таримал тэжээлийн 55 хувь, үр тарианы 23 хувь, хүнсний ногооны 18 хувь, тосны ургамлын 15 хувийг тус аймгийн тариаланчид нийлүүлсэн байна.
Энэхүү түүхэн амжилтад газар тариалангийн салбарт ажиллаж буй 4000 гаруй тариаланч, ногоочин, механикжуулагчдын хөдөлмөр голлох үүрэг гүйцэтгэснийг онцолж, ургац хураалтаар шалгарсан шилдэг аж ахуйн нэгж, сум, тариаланчдыг шалгаруулан урамшуулжээ.