Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад Төв аймгийн 27 сумын ерөнхий боловсролын сургууль болон политехник коллежийн нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйчид хамрагдсан байна.
Сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтөгс удирдан явууллаа. Тэрээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон эрсдэлт нөхцөл байдлыг эрт илрүүлэх арга зүйн мэдээллийг өгчээ.
Энэхүү сургалт нь боловсролын байгууллагын түвшинд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүүхэд, өсвөр үеийг хорт зуршлаас ангид байлгах, эрүүл зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.