Баянхонгор аймгийн төвийн Номгон нэгдүгээр баг, Рашаант аравдугаар багийн нутаг дэвсгэрт хог хаягдлын тээвэрлэлтийг батлагдсан хуваарийн дагуу тогтмол гүйцэтгэж байна. Үүнд нийтийн эзэмшлийн орон сууц, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, томоохон зах, худалдааны төвүүдийн хог хаягдал багтаж байна.
Мөн орон сууцны орцны цэвэрлэгээ хариуцсан ажилтнууд байр болон хогийн цэгийн эргэн тойрны орчны цэвэрлэгээг тогтмол хийж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.
Эрүүл, цэвэр орчныг хамтдаа бүрдүүлэхийн тулд иргэд, оршин суугчдыг хог хаягдлаа зориулалтын уут, саванд хийж хэвших, нийтийн эзэмшлийн талбайд ил задгай хог хаяхгүй байхыг уриаллаа.