“Тэргүүний уншигч – Д.Нацагдорж тэмдэгтэн” уралдааны дүн гарав
“Тэргүүний уншигч – Д.Нацагдорж тэмдэгтэн” уралдаанд 13 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 125 сурагч шалгарснаас 155 дугаар сургуулийн сурагч Д.Наранзул тус тэмдгийн эзэн боллоо.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээ“Тэргүүний уншигч – Д.Нацагдорж тэмдэгтэн” уралдаанд 13 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 125 сурагч шалгарснаас 155 дугаар сургуулийн сурагч Д.Наранзул тус тэмдгийн эзэн боллоо.

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Тэргүүний уншигч – Д.Нацагдорж тэмдэгтэн” уралдааны шалгаруулалтын дүн гарлаа. Нэгдүгээр шатнаас шалгарч хоёрдугаар шатанд бүтээлээ ирүүлсэн 13 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн нийт 125 хүүхдийг уг тэмдгээр шагнаж урамшуулсан байна. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн ерөнхий боловсролын 155 дугаар сургуулийн 8б ангийн сурагчид заавал унших 20 номыг уншиж, тэмдэглэл хөтлөн сургуулиа төлөөлөн оролцсоноос сурагч Д.Наранзул “Тэргүүний уншигч – Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр шалгарчээ. Мөн уралдаанд оролцсон сурагчдад зөвлөгөө, чиглүүлэг өгч дэмжин ажилласан номын санч Б.Хандхүү болон анги удирдсан багш Ж.Батцэцэг нарт сургуулийн зүгээс талархал илэрхийлсэн байна.
Товчхон
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Нийслэлийн ерөнхий боловсролын 155 дугаар сургууль
Шинэ




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web