Суурь тэтгэврийг урьдчилан тооцоолох боломж бүрдлээ
Тэтгэвэр авагчид одоо авч буй тэтгэврийн хэмжээ болон шимтгэл төлсөн хугацааны мэдээллээ ашиглан суурь тэтгэврээ урьдчилан тооцоолох боломжтой боллоо. Тооцоолсон дүн нь урьдчилсан мэдээлэл бөгөөд эцсийн дүнг Нийгмийн даатгалын байгууллага албан ёсоор баталгаажуулна.






