Сургуулиудын интернэтийн хурдыг нэмэгдүүлж, MEDLE 2.0 санг нэвтрүүллээ
Ерөнхий боловсролын сургуулиудын 98 хувь нь интернэтэд холбогдож, үйлчилгээний дундаж хурд 140 Mbps хүрсний зэрэгцээ шинэчилсэн MEDLE 2.0 цахим санг хэрэглээнд нэвтрүүллээ. Энэ ажлын хүрээнд орон нутгийн сүлжээний урсгалын хурдыг сумдад 1 Gbps, аймгийн төвд 10 Gbps хүртэл өсгөсөн байна.



