Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар “Шийдлийг түгээнэ” НҮТББ-тай хамтран ажилтан, албан хаагчдад зориулсан “Мэдээллийн дүн шинжилгээ AI хэрэглээ” сэдэвт танхимын сургалт явууллаа. Нийт 3 удаа, 24 цагийн багц хөтөлбөрөөр явагдсан тус сургалтад дүүргийн ЗДТГ-ын 26, хороодын 4 буюу нийт 30 удирдах болон гүйцэтгэх албан хаагч хамрагдсан байна.
Сургалтын үеэр Claude, Notebook LM, Canva зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, тайлан боловсруулах, их өгөгдлийг нэгтгэн дүнг товчлох болон богино хэмжээний видео танилцуулга бэлтгэх чадварыг танилцуулжээ.
Түүнчлэн иргэдээс ирсэн өргөдөл гомдол, судалгааны нээлттэй хариултуудад дүн шинжилгээ хийж гол асуудлыг багцлах, Excel болон хиймэл оюуныг хослуулан замбараагүй өгөгдлийг хурдан ангилах арга барилыг эзэмшүүлсэн байна.