Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран “Санхүү, төрийн сангийн үзүүлэх сургууль”-ийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянхонгор, Өлзийт, Богд сумын төсөвт байгууллагын санхүүгийн албаны нийт 36 ажилтан, албан хаагч хамрагдсан байна.
Үзүүлэх сургуулийн хүрээнд аймгийн Санхүү төрийн сангийн мэргэжилтнүүд болон аймгийн Аудитын газраас хууль тогтоомжийн хэрэгжилт, үндсэн хөрөнгийн бүртгэл, тайлагналт болон мэргэжлийн ёс зүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын сэдвээр сургалт явуулав.
Тус сургалтаар санхүүгийн бүртгэл, тайлагналын үйл ажиллагааг сайжруулах, мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр практик мэдээлэл өгч, санхүүгийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлжээ.