Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн байгалийн ухааны заах аргын нэгдлээс нутаг орноо таньж мэдэх, унаган ургамал болон цаг уурыг шинжих мэдлэг олгох зорилгоор “Гурван-У” экскурс сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт Алтанширээ сумын “Сайн-Ус” аймгийн тусгай хамгаалалттай газарт болж, сургуулийн 93 багш, ажилтан оролцжээ.
Сургалтын үеэр оролцогчид орон нутгийнхаа ургамлын онцлогийг судалж, “Ургамлын хатаадас” хийх арга зүйд суралцсан байна. Мөн нар, сар, оддын хөдөлгөөнөөр цаг агаар шинжих уламжлалт аргуудтай танилцаж, чулуун дээр бүтээл туурвих зэрэг дадлага ажлуудыг гүйцэтгэлээ.