Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш Орхон аймгийн хэмжээнд 2022-2025 онд нийт 5.9 сая ширхэг мод тарьж ургуулсан бөгөөд ургалтын хувь нь 88.99 хувьтай байгаа ажээ.
Үүнээс төрийн албан хаагчид өнгөрсөн таван жилийн хугацаанд Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Сархиа уул, Тарлан толгой зэрэг байршилд 33 мянга гаруй ширхэг мод тарьсан нь 90.12 хувийн ургалттай байна. Эдгээр модны өндөр дунджаар 1.4 метр, дээд тал нь 1.7 метрт хүрчээ.
Энэ оны намрын мод тарилтын хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэд хамтран нийт 184 мянган мод шинээр тарихаар төлөвлөн "Ногоон Эрдэнэт" хөтөлбөрийн ажлуудыг үргэлжлүүлж байна.