Орхон аймагт сурагчдын дунд "We Can" өдөрлөг зохион байгууллаа
Орхон аймгийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "We Can" өдөрлөгт 13 сургуулийн 320 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдлөө.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээОрхон аймгийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "We Can" өдөрлөгт 13 сургуулийн 320 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдлөө.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье" болон Залуучуудын сарын аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "We Can" өдөрлөгийг Эрдэнэт спорт амралтын хүрээлэнд 2026 оны аравдугаар сарын 9-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 13 сургуулийн 320 гаруй сурагч спортын дөрвөн төрлөөр оролцсон байна.
Товчхон
Өдөрлөгийн үеэр Биеийн тамир, спортын газрын "Нээлттэй хаалга"-ны өдөр болж, багш, сурагч, хөгжөөн дэмжигчдэд байгууллагын үйл ажиллагаа болон дугуйлан, секцүүдийг танилцуулжээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр 5 дугаар сургуулийн баг тэргүүн байр эзэлсэн бол 20 дугаар сургууль хоёрдугаар байр, 1 дүгээр сургуулийн баг тамирчид гутгаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Орхон аймгийн биеийн тамир, спортын газар
Үргэлжлүүлэн унших
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web