Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар зарлагдсан нийслэлийн иргэдийн спортын "Хангарди" наадам өндөрлөлөө. Наадмыг сагсан бөмбөг, ширээний шагайн наадгай, дартс, софт волейбол гэсэн спортын дөрвөн төрлөөр зохион байгуулсан бөгөөд анхан шатанд нийслэлийн 9 дүүргийн 186 хорооны 7,720 иргэн оролцжээ.
Шигшээ шатанд 72 хорооны 540 тамирчин өрсөлдөж, байгууллагын нэгдсэн дүнгээр Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо тэргүүн байр эзэлсэн бол Хан-Уул дүүргийн хороо дэд байрт шалгарсан байна. Мөн Налайх болон Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороод гуравдугаар байр эзэллээ.