Гүүд Нэйборс ОУТББ-ын санаачилга, Бүгд Найрамдах Солонгос Улсын "Какао банк"-ны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Good Learning Space" буюу "Ухаалаг номын сан" төслийн хүрээнд нийслэлийн Голомт цогцолбор болон 118, 189, 124 дүгээр сургуульд дижитал боловсролыг дэмжсэн орчин үеийн номын санг хүлээлгэн өглөө.
Эдгээр номын санг орчин үеийн тавилга тохижилт, ухаалаг дэлгэц, таблет болон цахим номын сангийн системээр иж бүрэн тоногложээ. Мөн 4 сургуулийн номын сан Үндэсний номын сангийн KOHA цахим системд холбогдсон байна.
Уг төсөл нь ерөнхий боловсролын сургуулиудын суралцах орчныг сайжруулах, сурагчдад мэдээллийн технологийн боловсрол олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болон дижитал боловсролыг тэгш эзэмшүүлэх зорилготой ажээ.