Нийслэлийн Байгаль орчны газар нь “УАЗ ачааны машинд бага оврын автомат өөрөө өргөгч (кран)-ыг суурилуулан тоноглох” ажлыг гүйцэтгүүлэхээр мэргэжлийн байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урилаа. Уг ажлын нийт төсөв зургаан сая төгрөг бөгөөд санхүүжилтийг Нийслэлийн Байгаль орчны газраас бүрэн хариуцахаар тусгасан байна.
Техникийн даалгаврын дагуу гүйцэтгэгч нь 12/24V хүчдэлтэй, 1400 ваттын чадалтай, 0.5-1.0 тонны даацтай автомат кран угсарч суурилуулах шаардлагатай. Мөн тээврийн хэрэгсэлд тэнцүүлэгч хос хөл буюу данхраад хийж, тэвшинд нэмэлт нэг метрийн өндөрлөгөө угсрах бөгөөд хийсэн ажилд 12 сарын баталгаа гаргах үүрэгтэй.
Санал ирүүлэх аж ахуйн нэгжүүд ажиллах хүч, техник хэрэгсэл, туршлагын мэдээллээ бүрдүүлэн битүүмжилсэн хэлбэрээр илгээх ёстой. Үнийн саналыг Чингэлтэй дүүрэг дэх Нийслэлийн нутгийн захиргааны III дугаар байрны 403 тоот өрөөнд 2026 оны аравдугаар сарын 16-наас 20-ны өдрийг дуустал хүлээн авах юм.