Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын тушаалаар байгуулагдсан, тус газрын Дэд дарга С.Тэнгисээр ахлуулсан ажлын хэсэг Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал байгууллагын үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилт болон цахим шилжилт, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан юм.
Уулзалтын үеэр “Чөлөөлье” үндэсний санаачлагыг нийгмийн даатгалын салбарт хэрэгжүүлэх, цаашид цахим үйлчилгээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв. Мөн иргэн, хуулийн этгээдээс цаасан баримт болон төрд хэдийнэ буй мэдээллийг дахин шаардахгүй байх хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг төрийн бусад байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр тохиролцлоо.
Тус хэлэлцүүлэгт ЗГХЭГ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон “И-Монгол академи”, “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын төлөөллүүд оролцсон байна.