Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбооны (ATHEA) хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага хамтарсан үнэлгээнд амжилттай хамрагдлаа. Үнэлгээний багт Монгол, АНУ, Румын, Энэтхэг, ХБНГУ, Хойд Македон, Нидерланд улсын боловсролын шинжээч, мэргэжилтнүүд ажиллажээ.
Үнэлгээг Европын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын стандарт, удирдамжид (ESG) нийцүүлэн зохион байгуулж, улмаар ATHEA-ийн комиссоос байгууллагын магадлан итгэмжлэл олгох шийдвэр гаргасан байна.
Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн 5, 6 дугаар түвшинд хамаарах бөгөөд 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.