Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42-т эрэмбэлэгдлээ
НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн 2026 оны тайлангаар Монгол Улс 0.8710 оноо авч, дэлхийн 194 улсаас 42 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Энэ нь 2024 оны үзүүлэлтээс дөрөв, 2022 оныхоос 32 байраар тус тус ахисан үр дүн юм.





