Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ зохион байгууллаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Залуучуудын Холбоо хамтран Төрийн ордны “Их Монгол” танхимд ёслолын төв ажиллагааг зохион байгуулж, 800 өсвөр үе, залуучуудын төлөөлөл оролцсон бөгөөд шилдэг 16 хүүхдэд иргэний үнэмлэх, батламжийг нь гардуулжээ.
Улсын хэмжээнд 2026 онд нийт 66,262 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байна. Түүнчлэн орон нутаг дахь салбар байгууллагууд андгай өргөх ёслолыг нэгэн зэрэг явуулснаас гадна ХБНГУ, БНХАУ, БНСУ-д оршин суугаа 16 настнуудад иргэний үнэмлэхийг нь гардуулсан байна.
Тухайлбал, Баянхонгор аймагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд уг ёслолыг зохион байгуулж, тус аймагт энэ онд 16 нас хүрч буй 1575 хүүхдийн төлөөлөл иргэний андгай өргөв. Анх 2002 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, иргэний хариуцлагыг төлөвшүүлэх зорилготой юм.