Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой долоон баримт бичгийг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгууллаа. Энэхүү түншлэл нь боловсролын салбарын 100 жилийн харилцааг бататгаж, эрдэм шинжилгээний чадавхыг дээшлүүлэх, оюутан болон багш, судлаачдын солилцоог өргөжүүлэх боломжийг нээж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, уурхайн хаалтын дараах ландшафтын нөхөн сэргээлт болон цахилгааны инженерчлэл зэрэг чиглэлээр бакалаврын түвшинд 2+2, ахисан түвшинд 1+1 хамтарсан хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхээр тусгажээ.
Баримт бичигт Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль болон ХБНГУ-ын Лайпциг, Дрезден, Фрайберг, Хемницийн их, дээд сургуулиуд хамрагдсан байна. Түүнчлэн уг түншлэлийн хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК болон НҮБ-ын их сургуулийн харьяа хүрээлэнтэй эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах баримт бичгийг үзэглэв.