Монголын өсвөрийн жүдочид Олон улсын хүүхдийн спортын наадмаас 12 медаль хүртлээ
ОХУ-ын Чита хотод болж буй Олон улсын хүүхдийн спортын XII наадмын жүдо бөхийн төрөлд Монголын өсвөрийн тамирчид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээОХУ-ын Чита хотод болж буй Олон улсын хүүхдийн спортын XII наадмын жүдо бөхийн төрөлд Монголын өсвөрийн тамирчид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ.

ОХУ-ын Чита хотноо есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын XII наадам үргэлжлэн явагдаж байна. Тус наадмын жүдо бөхийн төрөлд манай улсын өсвөрийн тамирчид дасгалжуулагч С.Солонгогэрэл, Ц.Гэрэлсайхан нарын удирдлага дор охид, хөвгүүдийн тус бүр зургаан жинд амжилттай өрсөлдлөө.
Товчхон
Тэмцээний охидын 48 кг-ын жинд Б.Энэрэл, 63 кг-ын жинд А.Ануужин нар алтан медаль хүртсэн бол 70 кг-д Г.Эрхсаран мөнгөн медаль хүртэв. Мөн охидын 44 кг-д М.Тэргэлсаран, 52 кг-д М.Эрхсаран, 57 кг-д Г.Саранзаяа нар хүрэл медалийн эзэд болсон юм.
Хөвгүүдийн 81 кг-ын жинд А.Мөнх-Амьдрал мөнгөн медаль хүртсэн бол 50 кг-д О.Азбаяр, 55 кг-д М.Отгонбилэг, 60 кг-д А.Дашдэмбэрэл, 66 кг-д Х.Энх-Амгалан, 73 кг-д Н.Чингүүн нар хүрэл медаль хүртлээ.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо
Нэмэлт материал нь бие даасан баталгаажуулалт гэсэн үг биш.
Үргэлжлүүлэн унших




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web