Л.Долгормаа сонирхогчдын шатрын дэлхийн аварга боллоо
Малайз улсад зохион байгуулагдсан FIDE дэлхийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгийн сурагч Л.Долгормаа түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрээр амжилтаараа WCM цолны болзол хангасан байна.





