Когнитив аюулгүй байдлын чиглэлээр сургалт явууллаа
Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс үндэсний аюулгүй байдлын ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Когнитив аюулгүй байдал үндэсний аюулгүй байдлын шинэ талбар” сэдэвт сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтаар төрийн албан хаагчдад төрийн нууцыг хамгаалах, болзошгүй аюул занал, эрсдэлийг тодорхойлж урьдчилан сэргийлэх мэдлэг олгосон байна.






