Киноны насны ангилал тогтоох, түгээх шинэ журам батлагдлаа
Кино урлагийн зөвлөл болон Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан тогтоолоор кино бүтээлд насны ангилал тогтоох, түгээхэд баримтлах журмыг баталлаа. Энэхүү зохицуулалт нь хүүхэд, өсвөр үеийнхнийг насны онцлогт нь нийцээгүй агуулгаас хамгаалах зорилготой юм.





