Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан ажлын хэсэг Ихтамир суманд ажиллалаа. Энэ хүрээнд “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” явуулын үйлчилгээг зохион байгуулж, сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцан зөвлөн туслах ажлыг хийсэн байна.
Мөн ажлын хэсэг сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, тус сумын Онцгой комиссын хуралдаанаар өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт болон цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Ихтамир суманд энэ өвөл 1,107 малчин өрхийн 310 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байна.
Хуралдааны үеэр өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, мал сүргийг хохирол багатай өвөлжүүлэхэд чиглэсэн ажлыг шуурхай эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.