Нийгмийн салбарын 10 зөвлөл, нэг ажлын хэсгийн 2026 оны 3 дугаар улирлын тайлангийн хурал боллоо. Хурлаар зөвлөлүүдийн тайланг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонссон байна.
Энэ хүрээнд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний мэдээлэл болон Хүүхдийн хөгжлийг дэмжих жилийн ажлын явцыг танилцууллаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх чиглэл өгөв.
Түүнчлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний үр дүнг сайжруулах, Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.