Жүжигчин У.Уранчимэг Ардын жүжигчин цол хүртэнэ
Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан тус театрын жүжигчин, Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.

Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан тус театрын жүжигчин, Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.

Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ойг тохиолдуулан тус театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм дээд цол хүртээх болсныг театрын хамт олноос мэдээллээ. Уран бүтээлчийн олон жилийн хөдөлмөр, авьяас билгийг төрөөс үнэлж 2009 онд Гавьяат жүжигчин цол олгож байсан юм.Тэрбээр 1990–2012 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж, 2013–2025 онд “Хувьсал” продакшны захирал, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажиллаад 2026 онд төрөлх театртаа эргэн ирж уран бүтээлээ туурвиж байна. Театрын урлагт 30 гаруй жил ажиллахдаа тайзны 60 гаруй бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээжээ.Тухайлбал, “Цахлай” жүжгийн Нина Заречная, “Парисын дарь эхийн сүм”-ийн Эсмеральда, “Гамлет”-ын Гертруда, “Тэнгэрийн хүү”-гийн Шунхуй хатан, “Тамгагүй төр”-ийн Цэцэр хатан зэрэг дүрүүдээрээ үзэгчдэд танигдсан. Мөн “Тамгагүй төр” болон бусад бүтээлээрээ Их Британийн West End, Сингапур, ОХУ-ын олон улсын тайзнаа тоглож, Монголын драмын урлагийг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Товчхон
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Драмын эрдмийн театр
Шинэ




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web