Дэлхий нийтээр жил бүрийн аравдугаар сарын 14-ний өдөр Дэлхийн стандартын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 2026 оны тус өдрийн үндсэн уриа нь “A Shared Vision for a Better World” буюу “Илүү сайн дэлхийн төлөөх хамтын алсын хараа” бөгөөд энэ удаад НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилт буюу “Боломжийн үнэтэй, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчээр хангах” зорилгод стандартын оруулах хувь нэмрийг онцолж байна.
Үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газар 2026 оны аравдугаар сарын 13-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг”, аравдугаар сарын 14-нд “Стандарт, хэмжил зүйн салбарын ажилтны өдөр”-ийг зохион байгуулж байна. Эдгээр өдөрлөг нь стандартчиллын нийгэмд үзүүлэх ач холбогдлыг иргэдэд таниулах, салбарын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар нь Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөл” (ITDM)-тэй хамтран чанарын дэд бүтцийг бэхжүүлэх, үндэсний стандартчилал, тохирлын үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна.