ДХИС авлига, ёс зүйн зөрчлийн мэдээлэл хүлээн авах тусгай дугаар ажиллуулж байна
Дотоод хэргийн их сургууль үйл ажиллагаа, сахилга, ёс зүй болон авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 77331934 тусгай дугаараар хүлээн авч байна. Ирүүлсэн мэдээллийг холбогдох журмын дагуу хянан шалгаж, хариуг эргэн мэдэгдэхээр зохион байгуулжээ.





