Дорноговь аймгийн түүхт 95 жилийн ойн баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан Үндэсний их сурын өсвөрийн харвааны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд хоёр насны ангиллаар нийт 64 өсвөрийн харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ.
Тэмцээнд Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагчид амжилттай оролцсон бөгөөд 12д ангийн сурагч Т.Аззаяа тэргүүн байр эзэлж, "Аймгийн Идэр Мэргэн" хүндэт цол хүртсэн байна.
Мөн тус сургуулийн 11а ангийн сурагч Лхагва-Очир гуравдугаар байр, 11в ангийн сурагч Маналжингоо дөрөвдүгээр байр, 10а ангийн сурагч Энхнаран тавдугаар байрт тус тус шалгарчээ. Түүнчлэн 9б ангийн сурагч Гэрэлт-Од, Пүрэв-Очир нар хүрэл медаль хүртсэн байна.